Нийтлэг асуулт & хариулт

Тодорхойлолт

Тоон Гарын үсэг гэж юу вэ?

Тоон Гарын үсэг гэдэг нь таны тоон гарын үсэг зурагдсан мэдээлэл дахь кодлогдсон утга. Тоон гарын үсгийг хуурамчаар үйлдэх боломжгүй.

Тоон Гарын үсгийн Гэрчилгээ гэж юу вэ?

Тоон Гарын үсгийн Гэрчилгээ (ТГүГ) гэдэг нь хэрэглэгчийн мэдээлэл, олгосон ГОБ-ын мэдээлэл, давтагдахгүй серийн дугаар, бусад цор ганц өгөгдлүүд, хүчинтэй хугацаа, тоон гарын үсгийн нийтийн түлхүүр, зэрэг мэдээллийг агуулсан цахим баримт бичиг.

Тоон Гарын үсгийн Гэрчилгээ надад яагаад хэрэгтэй вэ?

Тоон гарын үсгийн гэрчилгээг ашиглан төр, бизнесийн онлайн үйлчилгээ, төлбөр тооцоо, худалдааны системд аюулгүй хандах, цахим хэлцэл, гүйлгээ хийх боломжтой.

Тоон Гарын үсгийн Гэрчилгээг хаанаас худалдаж авах вэ?

Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр тоон гэрчилгээг зөвхөн Монгол улсын цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан “VSM CA” ГОБ-аас авна. Тоон Гарын үсгийн Гэрчилгээ нь Монгол улсад хууль ёсны хүчин төгөлдөрт тооцогдох уу? Тоон гарын үсгийн гэрчилгээг энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан “VSM CA” ГОБ олгож байна.

Тоон Гарын үсэг болон Тоон Гарын үсгийн Гэрчилгээний хоорондын ялгаа нь юу вэ?

Тоон Гарын үсэг нь цахим баримт бичигт гарын үсэг зурах арга харин Тоон Гарын үсгийн гэрчилгээ нь:
• Гэрчилгээ Олгох Байгууллагаас (ГОБ) олгосон гэдгийг тодорхойлох
• Хэрэглэгчийг тодорхойлох /нэр болон бусад мэдээллийг агуулна/
• Хэрэглэгчийн нийтийн түлхүүрийг агуулсан
• ГОБ-аас олгосон тоон гарын үсэг зурагдсан
• Нэг эсвэл хоёр жилийн хугацаанд хүчинтэй, компьютерт суурилсан бүртгэл юм.

Тоон Гарын үсгийн Гэрчилгээг олон төрлийн и-мэйл хаягт хэрэглэж болох уу?

Үгүй. Тоон Гарын үсгийн гэрчилгээ нь цор ганц и-мэйл хаягтай байна.

Цахим-тендерийн системд тоон гарын үсгийн гэрчилгээг ашиглаж болох уу?

Тоон гарын үсгийн гэрчилгээ нь цахим-тендерийн системийг зөвшөөрдөг хэдий ч үйлчилгээ үзүүлэгч талаас хамаарна.

Тоон гарын үсгийн гэрчилгээг утасгүй сүлжээнд ашиглаж болох уу?

Тийм, тоон гарын үсгийн гэрчилгээ утасгүй сүлжээнд ажиллана.

Гэрчилгээ Олгох Байгууллага (ГОБ) гэж юу вэ?

Гэрчилгээ Олгох Байгууллага гэдэг нь тоон гарын үсгийн гэрчигээний сангуудыг хангах болон гэрчилгээ олгох, хүчингүй болгох, шинээр олгох зэргийг хариуцсан итгэмжлэдсэн агентлаг юм.

Бүртгэлийн Нэгж (БН)гэж юу вэ?

БН (Бүртгэлийн Нэгж) гэдэг нь Тоон Гарын үсэгтэй хамааралтай баримт бичиг болон хүсэлтийн маягт зэргийг бүрдүүлэх, оруулсан мэдээллийг хянах болон зөвшөөрөх эсвэл баталгаажуулалтын үйл явцын үр дүнд тулгуурлан хүсэлтийг буцаах зэрэг үйлчилгээ үзүүлдэг Гэрчилгээ Олгох Байгууллагын агентлаг юм.

Хүчингүй Гэрчилгээний Жагсаалт (ХГЖ ) гэж юу вэ?

Хүчингүй Гэрчилгээний Жагсаалт (ХГЖ ) гэдэг нь Гэрчилгээ Олгох Байгууллага (ГОБ)-аас хүчингүй болгосон гэрчилгээний жагсаалт, бөгөөд цаашид хүчингүй гэсэн үг юм.

ГБ гэж юу вэ?

Гэрчилгээжүүлэх Бодлого (ГБ) нь Гэрчилгээ Олгох Байгууллага (ГОБ)-аас олгосон гэрчилгээний өөр өөр зэрэглэл, гэрчилгээний хэрэглээний нөхцөл тэдгээрийг олгох болон хүчингүй болгох зэргээс гадна, эдгээр гэрчилгээнүүдийн өөр хоорондоо адилгүй хэрэглээг зохицуулах журамтай хамааралтай мэдээллийг тодорхойлно.