Тоон гарын үсэг хэрэглэх заавар

Байгууллагууд тоон гарын үсэг зурахдаа Adobe Acrobat програм (PDF), MS Word 2007 (DOCX), Excel 2007 (XLSX), Power Point 2007 (PPTX) програмыг хэрэглэж болно.

Цахим гарын үсгийн тухай хууль

2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсад "Цахим Гарын Үсгийн Тухай" хууль батлагдан гарснаар Тоон Гарын үсгийн Гэрчилгээ нь Монгол улсад хууль ёсны хүчин төгөлдөр хэмээн тооцогдох болсон. Тоон гарын үсгийн гэрчилгээг энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан "VSMCA" ГОБ олгож байна.