Гэрчилгээний төрөл
Онлайн үйлчилгээнд найдвартай таньж баталгаажуулахын тулд тоон гарын үсгийн гэрчилгээ ашиглагддаг.
Гэрчилгээ нь хэрэглэгчийн, ГОБ-н мэдэээлэл, давтагдахгүй серийн дугаар зэрэг бусад холбогдох мэдээллийг агуулдаг.
Онлайн сүлжээгээр явуулах мэдээлэлдээ өөрийн тоон гарын үсгийн хувийн түлхүүрийг хэрэглэдэг. Мэдээллийг шифрлэн илгээх бол хүлээн авагчийн нийтийн түлхүүрийг ашигладаг.
VSMCA ГОБ-н MS office, PDF програмаар бэлтгэсэн баримт бичигт тоон гарын үсэг хялбар зурах боломжийг бүрдүүлсэн.
Цахим иргэний үнэмлэх болон байгууллагын төлөөлөгчийн э-токенд хосолсон гэрчилгээг олгож байна.
SSL гэрчилгээ ашиглаж байгаа үед таны мэдээллийг хүлээн авч буй серверээс өөр хэн ч мэдээллийг замаас нь унших боломжгүй болно. SSL гэрчилгээ нь найдвартай таньж баталгаажуулах боломжийг хангана.
Гэрчилгээний түвшин
II түвшин: Энэ гэрчилгээг компани болон хувь хүн аль алинд нь олгоно.
III түвшин: Энэ гэрчилгээг компани болон хувь хүнд олгоно.
Гэрчилгээг олгохын тулд та ГОБ юмуу гэрээт түнш байгууллагад өөрийн биеэр очиж хувийн байдлыг баталгаажуулсан баримт бичгийг бодитойгоор үзүүлж өөрийгөө баталгаажуулах шаардлагатай.